Монголын 100 багш, сурагчийг Хятадын Шаньси мужаар аялуулж байна

Монголын 100 багш, сурагчийг Хятадын Шаньси мужаар аялуулж байна


   Замын-Үүд дэх Хятадын Ерөнхий консулын газар, Шаньси мужийн Гадаад хэргийн албанаас Монгол улсын таван аймгийн шилдэг сурагчдыг Шаньси мужийн Датун, Шүөжэү хотоор аялуулж байна. Хятадын орчин үеийн хөгжилтэй танилцуулах энэ аялалд тус консулын тойрогт хамаардаг Дундговь, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн багш, сурагчид оролцож байгаа аж. Аялалд багш, сурагчид нийлсэн 100 хүн хамрагдаж байгаа бөгөөд ийм аяллыг өмнө нь нэг удаа зохион байгуулж байжээ. Уг аяллын үеэр багш, сурагчид олон төрлийн сургалт, хичээлд сууж, Хятадын соёл болоод технологийн хөгжилтэй танилцана. Тэднийг дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Ерөнхий консул Кэ Юушэн Замын-Үүд-Эрээн хот боомтоор гаргаж өгөхдөө уг аяллаар хоёр орны удирдагчийн харилцан тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх зорилготойг тэмдэглэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.