Энэ онд 1212 хүн Эрдэнэт рүү нүүжээ
Орхон аймагт энэ онд 1212 хүн нүүж очжээ. Энэ нь тус аймгийн энэ оны эхний хагас жилийн хүн амын шилжилт хөдөлгөөний дүн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 31.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Тэгвэл энэ хугацаанд Улаанбаатар хотоос хамгийн их буюу 400, Булган аймгаас 265, Сэлэнгэ аймгаас 49, Хөвсгөл аймгаас 79, Дархан-Уул аймгаас 43 хүн очиж суурьшсан байна. Харин өмнөх оны мөн үед 1768, 2023 онд 1036 хүн Эрдэнэт хотод шилжин суурьшиж байжээ.
Гэрэл зургийг. erdenet.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







