Ижил нэртэй сум Монголын аль аль аймагт байдаг вэ?

Ижил нэртэй сум Монголын аль аль аймагт байдаг вэ?


   Монгол улсын 330 сумын дунд ижил нэртэй сум цөөнгүй бий. Эдгээрээс хамгийн олон нь Булган, Жаргалант юм. Өөрөөр хэлбэл ийм нэртэй сум зургаан аймагт байна. Тэдгээрийг болон бусад ижил нэртэй сум хамгийн олон байдаг аймгуудыг танилцуулж байна.    

1. Булган нэртэй сум (6): Булган, Ховд, Баян-Өлгий, Архангай, Өмнөговь, Дорнод аймаг.

2. Жаргалант нэртэй сум (6): Ховд, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв, Орхон аймаг.

3. Өлзийт нэртэй сум (4): Баянхонгор, Архангай, Дундговь, Өвөрхангай аймаг.

   Цаашилбал, Орхон, Эрдэнэ, Баян-Өндөр, Баян-Овоо, Алтай, Бугат нэртэй сум тус бүр гурван аймагт байдаг бол Сүмбэр, Баяндэлгэр, Баянжаргалан, Тэс, Их-Уул, Төгрөг, Баянгол, Богд, Рашаант, Баян-Уул, Тосонцэнгэл, Дэлгэрхаан, Гурванбулаг, Баянцагаан, Эрдэнэбулган, Цээл, Тариалан, Чандмань, Мөрөн, Сэргэлэн, Асгат, Сүхбаатар, Хэрлэн, Сайхан, Өлгий, Сант, Буянт, Ховд, Цэцэрлэг, Баяннуур, Алтанбулаг, Дархан, Цагааннуур, Цагаанхайрхан нэртэй сум тус бүр хоёр аймагт байна. Ижил нэртэй 102 сум буй нь Монгол орны нийт сумын 30 гаруй хувийг эзэлж байгаа ажээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.