АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сувилагчдыг үнэгүй сургана

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сувилагчдыг үнэгүй сургана


   АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуульд 2023 оноос эхлэн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутны төлбөрийг 100 хувь хөнгөлсөн билээ. Тус сургууль нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын 85 хувь, баруун бүс нутагтаа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөцийн 90 гаруй хувийг бэлтгэн гаргадаг бөгөөд энэ хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг зургаадугаар сарын 17-ноос эхлүүлсэн байна. Тухайлбал, энэ жил хүний их эмч мэргэжлээр Говь-Алтай аймгаас 35, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймгаас тус бүр найман оюутан элсүүлнэ. Харин сувилахуйн чиглэлээр уг таван аймгаас тус бүр 10 оюутан элсүүлэх аж. Түүнчлэн нэмэлт элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна. Сонирхуулахад, хүний их эмч мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийн I дамжааны нийт сургалтын төлбөр 5.270.000 төгрөг бол сувилагч мэргэжлийн сургалтын төлбөр 3.894.000 төгрөг аж.

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.