Өмнөговь аймаг үнэт цаас гаргаж дулааны цахилгаан станц барина

Өмнөговь аймаг үнэт цаас гаргаж дулааны цахилгаан станц барина


   Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шинээр 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төсөл өнөөдрийн Засгийн хуралдаанаар дэмжигдлээ. Хуралдаанд тус аймгийн засаг дарга Н.Энхбат, засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцож, хэрэгжүүлэх төсөл болоод техник, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг танилцуулжээ. Одоо ашиглаж буй Даланзадгадын ДЦС нь 2000 онд байгуулагдсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусч, техник, аюулгүй байдлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа аж. Өмнөговь аймаг орон нутагтаа үнэт цаас гаргаж төслийн санхүүжилтээ босгохоор төлөвлөжээ. Дулаан, цахилгаан зэрэг үйлдвэрлэх шинэ станцын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажил ирэх жил эхэлнэ. 

 

 

 

 

 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.