Түймэрт өртсөн аймгууд Дундговь аймагт 1000-2000 боодол өвс бэлэглэнэ
Дундговь аймаг өнгөрсөн хаврын түймэрт өртсөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн малчдад туслахаар "Нэг өрх-нэг хонь" хандивын аяныг зохион байгуулсан билээ. Аяны хүрээнд Хэнтий аймагт 517 хонь, 71 ямаа, нийт 588 толгой мал, Сүхбаатар аймагт 594 хонь, 225 ямаа, нийт 819 толгой мал, Дорнод аймагт 1809 хонь, 290 ямаа, нийт 2099 толгой малыг тус тус хандивласан байна. Энэ арга хэмжээнд Дундговийн 2317 малчин, 90 ААН, төрийн болон төрийн бус байгууллага нэгдэн оролцжээ. Мөн махны худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бог малыг үнэ төлбөргүй хүргэж өгсөн байна. Тэгвэл Дундговь аймгийн энэ тусын хариуд Дорнод аймаг эхний ээлжинд 2500 боодол өвс, 1000 га хадлангийн талбай, Хэнтий аймгаас 2000 боодол өвс, хадлангийн талбай тус тус гаргаж өгөхөө илэрхийлжээ. Харин Сүхбаатар аймаг Дундговь аймгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн талбай олгох, 1000 боодол өвс өгөхөө амласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







