“Нүүдэлчин”: Ховд аймгаас 7-82 настай 47 өвлөн уламжлагч, суралцагч ирлээ
Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд өнөөдөр эхэлсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд нийслэл болон 21 аймгийн өвлөн уламжлагчдын отог гарч байгаа билээ. Энэ фестивальд оролцохоор Ховд аймгаас 47 өвлөн уламжлагч, суралцагч ирж, Баруун Монголын ард иргэдийн нэг өдрийн амьдралыг өгүүлсэн үзүүлбэр үзүүлж байна. Энэ талаар Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү "Манай аймаг соёлын биет бус өвийн долоон ай савд хамаарах 36 соёлын өвийг уламжлагч, суралцагч 7-82 насны 47 хүнтэй ирлээ. Тухайлбал, сур, эсгий, угсаатны хувцас зэрэг гар урлалыг танилцуулахаар найм, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ худалдахаар найман хүн ирсэн. Мөн морь хатгадаг, тэмээгээр сав, шим ертөнцийг шинжиж, уналга, ачилгад хэрэглэдэг, чонын уриа дуудлага хийдэг, далны мэргэ хийдэг хүмүүс ирлээ" гэв. Түүнчлэн үе дамжсан туульч, цуурчид ирснээс гадна овоо тахих ёс, бий биелгээ, цагаан идээ хийх зэрэг соёлын биет бус өвийг Ховд аймгийнхан "Нүүдэлчин" дэлхийн соёлын наадамд сурталчилж байна. Тус аймгийнхан 2022 онд болсон Соёлын биет бус өвийн их наадамд дэд байр эзэлж байсан юм. Энэ наадмыг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







