Дархан-Уул аймаг Ю.Цэдэнбалын нэрэмжит шинэ гудамжтай болжээ
Дархан-Уул аймгийн Дархан сум Ю.Цэдэнбалын нэрэмжит шинэ гудамжтай болжээ. Нийт 2.7 км дөрвөн эгнээ авто зам, хоёр дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламж бүхий уг гудамж нь Дархан сумын дөрөвдүгээр багийн Монгол алтны уулзвараас Төмөр замын вокзал хүртэлх зам хамаарах гэнэ. Зураг төслийг нь 2023 оноос боловсруулж, 2024 оны улсын төсөвт санхүүжилтийг нь тусгасан уг бүтээн байгуулалт тохижилтийн ажлыг орон нутгийн "Цахим Бар Инженеринг" компани хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж, Дархан хотод жишиг болохуйц гудамж болсныг тус аймгийн засаг дарга Б.Азжаргал цахим хуудсандаа онцолжээ. Түүнчлэн энэ гудамжыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон нь Дархан хотыг анх үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж байсантай нь холбоотой гэнэ. Дашрамд дурдахад, энэ жил Дархан хотод 20 байршилд авто зам ашиглалтанд орох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







