Хөвсгөл аймаг руу орох, аймгаас гарах хөдөлгөөнийг хориглоогүй
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос Мөрөн болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Ингэхдээ өчигдрөөс эхлэн 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл байнгын хяналт, шалгалт буюу 24 цагийн постыг ажиллуулах ажээ. Харин Аймгийн онцгой комиссоос сум хоорондын хөдөлгөөн болон Хөвсгөл аймаг руу орох, аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй бөгөөд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдээллээ. Тарваган тахал өвчнөөр өвдсөн иргэн Цагаан-Уул сумын Тагийн нуур хэмээх газраас халдвар авсан нь тогтоогдож, одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







