Хөвсгөл:  Тарваган тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 22 болов

Хөвсгөл: Тарваган тахлын халдвар авсан хүмүүсийн тоо 22 болов


   Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын өвчлөлийн тохиолдол батлагдсаны улмаас өнөөдрөөс эхлэн 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Ингэснээр хоёр сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн гэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн өчигдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд хориглов. Мөн сумдаас гарах иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, лоунж, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх үйл ажиллагааг 10-ны өдөр хүртэл зогсоосон байна. Тус аймгийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар, 22 иргэний тарваган тахлын PCR шинжилгээ эерэг гарч, 88 иргэн тусгаарлалтад байгаа ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.