Хөвсгөл: Мөрөн, Цагаан-Уул суманд хяналтын 19 пост ажиллуулж байна
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол батлагдсан тул өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 15-ныг хүртэл шилжүүлээд байгаа билээ. Улмаар тухайн сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж хяналтын 19 пост ажиллуулж эхэлжээ. Үүнээс Мөрөн суманд найм, Цагаан-Уул суманд 11 пост байрлаж, иргэдийн хөдөлгөөнийг хянаж, шалгаж байгаа юм. Сумаас зайлшгүй гарах шаардлагатай буюу буяны ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж баталгаажуулсны үндсэн дээр гадагш зорчихыг зөвшөөрч байна. Тухайн сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн гэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд хориглоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







