Өвөрхангай аймгийн 27 сургуульд 397 зөөврийн компьютер хандивлажээ
"Дэзэрэт" олон улсын байгууллагаас Өвөрхангай аймгийн 27 сургуульд 397 зөөврийн компьютер хандивлажээ. Тус байгууллага нь хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, англи хэлний мэдлэгийн түвшинг дээшүүлэх, цахим сургалтын орчныг сайжруулахад туслах зорилгоор 2023 оноос эхлэн "Chromebook" брэндийн өндөр үзүүлэлт бүхий зөөврийн компьютерыг алслагдсан сумдын сургуулиудад хандивлажээ. Тухайлбал, 2023 онд 1000 ширхэг компьютерыг Архангай, Ховд, Баян-Өлгий аймгийн 52 сургуульд хандивлаж байсан бол 2024 онд 1000 ширхэг компьютерийг Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгуудийн 95 сургуульд хандивлаад байгаа юм. Тэгвэл энэ есдүгээр сараас эхлэн Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудийн 70 сургуульд 1000 ширхэг зөөврийн компьютер хандивлах ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ эхний ээлжинд Өвөрхангай аймгийн 27 сургуульд 397 зөөврийн компьютер хандивлаж, сургуулийн багш ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Дэлхийн 192 улс оронд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хүмүүнлэгийн тусламж, үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь манай улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







