Говь-Алтай аймагт шохойн үйлдвэр ашиглалтад оров

Говь-Алтай аймагт шохойн үйлдвэр ашиглалтад оров


   Говь-Алтай аймгийн Тайшир суманд “Макс" группийн хөрөнгө оруулалтаар “Цэн газар” компани шохойн үйлдвэр барьж, өчигдөр албан ёсоор нээжээ. Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь дотоодын шохойн хэрэгцээний 25 хувийг дангаар хангах бололцоотой. Үйлдвэр орчин үеийн урьдчилсан халаах цамхаг бүхий эргэх зуух, битүү цикл технологийг ашиглаж байгаль орчинд хаягдалгүй үйлдвэрлэл явуулахаас гадна агаарт хаягдах тоосонцрыг 99 хүртэл хувиар бууруулах уутат шүүлтүүрээр тоноглогдсон байна. Улмаар бүрэн ашиглалтад орсноор орон нутагт 150–200 тогтвортой ажлын байр бий болж, эцсийн бүтээгдэхүүн нь уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч болон барилгын салбарын гол түүхий эд болох ажээ. 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.