Ховд: Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдээс Галдан бошигт хааны шүтээний өргөө болон хөшөөг байгуулж, энэ сарын 10-ны өдөр албан ёсоор нээлээ. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн лам П.Баянбат, Ганданпунцоглин хийдийн тэргүүн Б.Соёл-Эрдэнэ нар нутгийн зөвлөл, иргэдийн хандиваар энэхүү байгууламжийг бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилж захисны дагуу бүтээн босгожээ. Нээлтийн үеэр лам нарын сахиус тахих хурал, уншлага болсон байна. Өргөөнд Галдан хааны хөрөг, алтан суварга, Өөлдийн таван шүтээнийг залсны зэрэгцээ гадна талд нь ганц эвэрт тэнгэрийн бух хөлөглөсөн Галдан хаан, Ану хатан хоёрын хөшөөг урлажээ. Энэ нь ертөнцийн муу муухай бүхнийг дарж, энэ цаг үед ч өөлд түмнээ тэнгэрээс харж ивээж яваа гэсэн агуулгатай аж. Цаашид энэ байгууламжийг өргөжүүлэн Галдан бошигт хааны шүтээний цогцолбор болгох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







