Амарбуянт хийдийн “Сахиусын дуган”-ыг сэргээн засварлажээ

Амарбуянт хийдийн “Сахиусын дуган”-ыг сэргээн засварлажээ


  Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших 330 гаруй жилийн түүхтэй Амарбуянт хийдийн “Сахиусын дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлажээ. Уг дуганыг МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд сэргээн засварласан бөгөөд бүтээн байгуулалтад өөрсдийн үйлдвэрийн цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашиглаж, хуучин ханыг нь нураалгүй, хүчитгэн, барилга дотроо оруулан шийдсэн байна. 16 дугаар зууны төгсгөлөөр үндэс суурь нь тавигдаж, дээрхийн гэгээн 13 дугаар Далай лам морилж, 1000 гаруй шавь 100 гаруй гавжтайгаар шашны чиглэлээр олон төрлийн сургалт явуулдаг байсан энэ хийд дахин сэргэж, өдгөө 60 гаруй лам хуврагуудтай Энэтхэг, Канад зэрэг улсуудад боловсон хүчнээ бэлтгэж байгаа ажээ. Мөн хийдэд Монголын шашин, соёл, түүхийн үнэт өв сан хадгалагдахаас гадна тус аймгийн Баянцагаан, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл сумын 50 гаруй мянган нутгийн ард иргэдийн шашин, зан үйлийн үндсэн төв болдгоороо онцлогтой ажээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.