Ховд: Коллежийн оюутнууд нэгэндээ байшин барьж өгчээ
Ховд аймгийн Жаргалант суман дахь "Хөгжил" политехникийн коллежийн оюутнууд онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн дадлагаар баталгаажуулж нэгэндээ шинэ байшин барьж өгчээ. Тодруулбал, гурван дүүгийн хамт амьдардаг, барилгын техникчийн ангийн оюутан Т.Отгонбаатарт зориулан шинэ байшин барьж, тус сургуулийн залуучуудын зөвлөлөөс гал тогоо болон бусад тавилгыг нь хийж тохижуулсан байна. Улмаар сургуулийн захирал Д.Баярмаа болон ажилтнуудын төлөөлөл өчигдөр Т.Отгонбаатарт байшингийнх нь түлхүүрийг хүлээлгэн өгчээ. Сонирхуулахад, энэ хичээлийн жил тус коллежид 33 хөтөлбөрөөр 675 суралцагч элссэнээр нийт 1200 гаруй оюутантай болжээ. Үүнээс барилгын техникч болон сантехник, дулаан, хоолой угсралтын техникч зэрэг мэргэжлээр оюутнуудыг 1.5 жилийн хугацаанд сургаж төгсгөдөг байна.
Гэрэл зургийг: Боловсролын ерөнхий газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







