Сэлэнгэ: Хамба Д.Жавзандорж шинэ хийдийн барилгын ажилтай танилцав
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж өчигдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хүрэлцэн очиж, уг нутагт байсан түүхэн хийдийг шинээр байгуулах ажилтай танилцлаа. Нутгийн иргэдийн санаачилга, өргөл, хандиваар босч буй энэ хийдийг “Амар гаджетс” ХХК барьж байгаа юм. Барилгын явцтай танилцах үеэрээ хамба Д.Жавзандорж “Хийд орон барина гэдэг бол онцгой буян. Энэ буян энэ насанд төдийгүй, ирээдүй хойчид ч арвижиж байдаг. Сүм дуган бүтээх нь сүсэгтэн олны сэтгэлийг ариусгах, нийгэмд амар амгаланг түгээх чухал үйлс юм” хэмээн хэлжээ. Мөн хийдийн цаашдын зохион байгуулалт, удирдлагын бүтцийг хууль журмын дагуу үе шаттайгаар бүрдүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Шинэ хийд энэ намартаа багтаан үйл ажиллагаагаа эхлэх ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







