Англи, араб азарганд гүүгээ хураалгавал 20 сая төгрөгийн үнэтэй байна
“Морьтон” адуу үржүүлгийн газраас 10 дугаар сарын 12-нд Хүй долоон худагт цэвэр цусны адуу танилцуулах “Парад 2026” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Парадын үеэр, сонирхсон хүмүүс англи, араб болон араб-англи азаргануудтай танилцан, үржүүлэгт оруулах гүүгээ бүртгүүлэх боломжтой юм. Үржүүлэгт орох азарга нь үүлдрээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй байна. Тэдгээрээс хамгийн үнэтэй нь Дөл халтар хэмээх англи азарганд гүү хураалгавал 20 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Танан бор хэмээх араб азарганы үржүүлэгт орох үнэ мөн 20 сая байгаа юм. Тэгвэл англи Молор хээр азаргыг 15 сая, Аварга хээр азаргыг 10 саяар “хөлсөлж” болох ажээ. Харин араб-англи азаргануудаас Зандан бор азарга 8 сая, Шатар хээр азарга 5 саяын үнэтэй байна. “Парад 2026” арга хэмжээний үеэр мөн бага насны эр, охин адууны сугалаатай дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







