Баянхонгор аймагт давжаа алим, чавга тариална

Баянхонгор аймагт давжаа алим, чавга тариална


   Баянхонгор аймгийн сум дундын ойн анги Ховд аймгийн "Минжит булган" жимс, жимсгэнийн аж ахуйтай хамтран давжаа алим, чавга жимс тариалахаар болжээ. Эдгээр жимс нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, арвин ургац өгдөг бөгөөд ойн анги эхний ээлжинд суулгацаа авчирч тариалангийн хөрсөө бэлтгээд байгаа аж. Улмаар энэ намар хоёр жимсний 600 орчим суулгацыг тариалж, гурван жилийн дотор үр жимсийг нь авч эхлэхээр төлөвлөсөн байна. Сонирхуулахад, тус аймгийн ойн анги энэ оноос туулайн бөөр тариалж эхэлсэн бол ирэх жил үхрийн нүд, бөөрөлзгөнө болон бусад төрлийн жимсгэнийг төрөлжүүлэн нийт хоёр га талбайд тариалахаар болжээ. Түүнчлэн энэ жил нийт 4.2 га газар бүхий хүлэмж болон гадна талбайдаа 120 мянган суулгац тарьсан байна. 

Эх сурвалж: "Нээлттэй Баянхонгор".


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.