Говь-Алтай аймагт Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэж байна
Говь-Алтай аймагт тэмдэглэж буй Ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагууд хүндэт зочид, эрдэмтэн зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Мөн зохиолчийн оюуны өвийг өвлүүлэн, алдаршуулсан хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Чилаажав, Д.Дашдондов, Ү.Хүрэлбаатар, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, гавьяат багш В.Алзахгүй тэргүүтэй уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ойг тэмдэглэх ажлын хэсгийн гишүүд оролцсон байна. Түүнчлэн ойг тохиолдуулан сурагчдын дунд “Уран жиргээ” уран уншлагын уралдаан зарлаж, Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын санд Л.Түдэвийн хүндэтгэлийн танхим нээж, өнөөдөр үйл ажиллагааг нь олон нийтэд танилцуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







