ЮНЕСКО Хомын талын байгалийн цогцолборт газарт батламж олгов
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд өнгөрөгч сарын сүүлээр албан ёсоор бүртгэсэн билээ. Энэ шийдвэрийг БНХАУ-ын Ханжоу хотод болсон ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар баталгаажуулсан бөгөөд байгалийн цогцолборт газрын хамт олон өчигдөр батламжаа хүлээж авсан байна. Ингэснээр Монгол улсын ЮНЕСКО-д бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 12 болж нэмэгдлээ. ЮНЕСКО-гийн энэ хөтөлбөр нь 1971 оноос биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж иржээ. Сонирхуулахад, Хомын талын байгалийн цогцолборт газар нь томоохон нуур, гол, элсэн манхнаар хүрээлэгдсэн бөгөөд 2020 онд тус газрын 411.403 га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







