“МИАТ” компани энэ сарын 29-нөөс Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани энэ сарын 29-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймаг руу шууд нислэг үйлдэхээр боллоо. "МИАТ" компани Улаанбаатараас Баянхонгор, Говь-Алтай аймгийн чиглэлд 20 гаруй жилийн дараа тогтмол нислэг үйлдэхээр болсон нь энэ бөгөөд орон нутгийн чиглэлийн ес дэх нислэг болж байгаа аж. Эхний ээлжинд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх бөгөөд нээлтийн хямдрал болгож энэ оныг дуустал тийзний үнийг Улаанбаатараас Баянхонгорын чиглэлд 193050 төгрөг, эргээд Баянхонгороос Улаанбаатарын чиглэлд 188100 төгрөг байхаар тогтоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







