Баянхонгор: 1000 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн барилгыг энэ сард өргөтгөж дуусна
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар

Баянхонгор: 1000 хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн барилгыг энэ сард өргөтгөж дуусна


   Баянхонгор аймгийн "Соого сейкео" сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж дуусах гэж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, холбогдох ажлын хэсгийнхэн өнгөрөгч долоо хоногт ажлын явцтай газар дээр нь танилцахад барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг "Хөх бүрдний эх” компанийн төлөөлөл танилцуулсан байна. Тус компани өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан барилгын өргөтгөлийг 2024-2026 оны хооронд хийж гүйцэтгэхээр болсон юм. Тус сургуулийн хичээлийн байр 2006 онд 320 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1100 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.