Сүргээсээ үлдэж хоцорсон шувууг Хар-Ус нууранд өвөлжүүлнэ
Увс аймгийн Байгаль орчны газар

Сүргээсээ үлдэж хоцорсон шувууг Хар-Ус нууранд өвөлжүүлнэ


   Увс аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч М.Мижиддорж, тус сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар энэ сарын 28-ны өдөр сүргээсээ үлдэж хоцорсон хун шувуунд тусламж үзүүлжээ. Шувуу гэмтсэний улмаас нүүдэллэж явсан сүргээсээ хоцорч, буцаж чадалгүй үлдсэн байжээ. Иймд байгаль хамгаалагчид шувууг Ховд аймгийн Дөргөн суманд хүргэж, Хар-Ус нуурын Тусгай хамгаалалттай газрын "Агваш" арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэлд хүлээлгэн өгчээ. Улмаар хунг Хар-Ус нуурын тохойд тавьж, тухайн хэсэгт өвөлжүүлэх арга хэмжээг авахаар болсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.