Дархан-Уул: 15 багшид 20 сая төгрөгийн байрны урьдчилгаа олгожээ
Дархан-Уул аймаг боловсролын салбарт тогтвортой ажиллаж буй багш нарынхаа хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 15 багшид 20 сая төгрөгийн байрны урьдчилгаа олгохоор болжээ. Тус аймгийн засаг дарга 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон гурван үе шаттай "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ багш нарын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 80 гаруй багш хүсэлтээ ирүүлснээс 15 багшийн гэр бүлд орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгожээ. Улмаар өчигдөр багш нартаа 20 сая төгрөгийн батламжийг Чингис хааны эш хөрөгтэй хамт гардуулан өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







