Гадаад паспортын бичиглэлийг монгол бичиг, орос, франц хэлээр үйлддэг байжээ
© facebook.com/tumurbaatar.shiirav

Гадаад паспортын бичиглэлийг монгол бичиг, орос, франц хэлээр үйлддэг байжээ


   1951 онд БНМАУ-аас хилийн чанадад зорчих иргэдэд олгодог байсан гадаад паспортын бичиглэл монгол бичгээс гадна орос, франц хэлээр байсан баримтыг толилуулъя. Паспортын гадна талын хавтас улаан өнгөтэй, дан ганц монгол бичгээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс. Гадаадад явах паспорт хэмээн бичсэнийг та бүхэн харж байна. Харин дараагийн нүүрэнд уг үгийг монгол бичгээр, мөн орос, франц хэлээр бичжээ. Улмаар паспортын хүчинтэй хугацааг сунгах гэх мэт хэсгүүдийн тэмдэглэгээг мөн монгол бичиг, орос, франц хэлээр үйлдсэн байна. Тухайн үед ЗХУ, БНХАУ, социалист чиг баримжаатай цөөн хэдэн орноос өөр гадаад улсад монголчуудын зорчих явдал нэлээд хязгаартай байсан бөгөөд 1951 гэхэд манай улс ЗХУ, Ардчилсан Солонгос, Хятад, Польш, Болгар, Унгар, Румын гэсэн долоон оронтой албан ёсны дипломат харилцаатай байжээ. Улмаар 1954 онд Вьетнам, 1956 онд Энэтхэг, Бирм, Серби, Индонезтэй гэхчлэн байгуулсаар өнөөдөр Монгол улс НҮБ-ын гишүүн бүх улстай буюу нийт 195 оронтой дипломат харилцаатай болоод байна.

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.