Кофе уухад юу анхаарах хэрэгтэй вэ?
АНУ-ын Орегоны их сургуулийн Химийн тэнхимийн профессор Кристофер Хендон кофе уухад юуг анхаарах хэрэгтэй тухай өгүүлснийг “Daily Mail” сонин нийтэлжээ. Өдөрт гурваас дөрвөн аяганаас хэтрүүлэх хэрэггүй гэдэг ердийн зөвлөгөө нийтлэг байдаг бол профессор К.Хендон юуны түрүүнд кофены хатуу чанар буюу кофеиний хэмжээг чухалчлах нь зүйтэй хэмээн үзэж байна. Нэг аяга эспрессо төрлийн кофены 2 хувь нь кофеин байдаг нь 100 гр найруулдаг кофеныхтэй тэнцэнэ гэнэ. Мөн кофены сорт чухал бөгөөд арабика сортын кофенд робуста сортынхыг бодвол кофеин бага агуулагддаг байна. Цаашилбал, кофе халуун усанд удах тусам кофеиний хэмжээ их байдаг ажээ. Иймээс эспрессо, капучино кофенд агуулагдах кофеин 40-80 мл байдаг бол дрип буюу фильтр кофены кофеин 150 мл хүрдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







