Зөв хооллолтын үндсэн зарчмууд юу вэ?
Зөв хооллолтын үндсэн зарчмуудын талаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлгийн ХЭТ тасгийн сувилагч Д.Цэрэндуламын бэлтгэн ирүүлсэн зөвлөгөөг "Эрүүл явбал" буландаа нийтэлж байна.
Үндсэн баримтлах зарчим
* Өдөрт 5-6 удаа бага, багаар ойр, ойрхон хооллох
* Тогтмол цагт хооллох
* Цусан дахь сахарыг хэвийн байлгахын тулд хэт өлсөхгүй, хэт идэхгүй байх
* Аль болох олон нэр төрлийн хүнс сонгож хэрэглэх
Хориглох зүйлс
* Чихэр, сахар болон сахар агуулсан бүтээгдэхүүн /Чихэр, шоколад, ундаа, жүүс, жимсний чанамал, бохь г.м/ хэрэглэхгүй байх.
* Тамхи, хоол амтлагч, спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх. /архи 50 гр, вино 100 гр, шар айраг, айраг 500 гр-ын аль нэгийг сонгон хэрэглэж болно/
Хооллолтын бүтэц цагаар
Өглөө - Үр тариа, өөх тос, мах, хүнсний ногоо
Бага үд - Жимс, сүү, цагаан идээ
Өдөр - Үр тариа, өөх тос, мах, хүнсний ногоо
Их үд - Жимс, сүү, цагаан идээ
Орой - Үр тариа, өөх тос, мах, хүнсний ногоо
Орой - Жимс, сүү, цагаан идээ
Хүнсний зургаан бүлэг

Гараар хэмжих арга

Тавагны зарчим

Хянасан: АШУҮИС-ийн харьяа Монгол-Япон эмнэлгийн Дотоод шүүрлийн тасгийн эмч Б.Анхлан
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







