Оффисын ажилтан юунд анхаарах шаардлагатай вэ?

Оффисын ажилтан юунд анхаарах шаардлагатай вэ?


   АНУ-ын иргэн, оффисын ажилтан эмэгтэй Ноа Донлан өглөө ажилдаа ирэх үеийн дүр төрхөө ажилдаа ирээд хэдэн цаг өнгөрсний дараах төрхтэйгөө харьцуулсан видео бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хормын дотор олны анхаарлын төвд оржээ. Тэрбээр "Өглөө ажилдаа ирэх үедээ зүс царай өнгөлөг сайхан байдаг. Гэвч хэдхэн цагийн дараа дүр төрх минь эрс өөрчлөгддөг болохыг олж мэдсэн. Ажилдаа ирээд хэдэн цаг өнгөрсөн хойно толинд харахад арьс хуурай, ширүүн, өнгө алдсан байдаг. Энэ явдал намайг үнэхээр гайхшируулж байна” гэжээ. Тэрбээр хэд хэдэн удаа ажлаа сольсон ч яг адилхан байсан болохыг дурдаад үүнийг албан тасалгааны агааржуулалттай холбон тайлбарласан байна. Түүний хийсэн видео бичлэгийг нэг сарын хугацаанд 25 сая хүн үзэж санал бодлоо илэрхийлжээ. Харин мэргэжлийн хүмүүс үүнд шинжлэх ухааны үндэслэл бий гэдгийг хэлсэн байна. Арьс судлалын эмч доктор Росс Леви "Агааржуулалт муутай албан тасалгаа, хуурай төвлөрсөн халаалт, компьютерын дэлгэцээс ялгардаг дулаан зэрэг нь богино хугацаанд арьсыг хуурайшуулдаг” гэжээ. Улмаар LED чийдэн, компьютер зэрэг электрон төхөөрөмжөөс ялгардаг цэнхэр гэрэл нь хүний ДНХ-г гэмтээж, арьсны хөгшрөлтийг хурдасгадаг болохыг онцолсон байна. Тиймээс албан тасалгааны чийгшлийг хадгалахын тулд агаар чийгшүүлэгч ажиллуулах, керамид агуулсан тос, уруул өнгөлөгч зэргийг хэрэглэх нь нүүрээ хамгаалахад тустай гэдгийг зөвлөсөн байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.