Баян-Өлгий: Улсын мэргэн харваачаа 20 сая төгрөгөөр мялаав
Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн Н.Алтансүх, урианхай сурын харваанд түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн Т.Галхүү нарын амжилтыг үнэлж Баян-Өлгий аймаг 20 сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар харваачдын цолны мялаалга наадмыг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулсан байна. Энэ жил үндэсний сурын харваанд 698 харваач өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Н.Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар түрүүлсэн юм. Харин урианхай сурын харваанд 330 харваач оролцсоноос тус аймгийн Буянт сумын уугуул Т.Галхүү 24 оноогоор тэргүүлжээ. Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас Н.Алтансүх, Т.Галхүү нарыг тус бүр 20 сая төгрөгөөр урамшуулж, батламжийг нь мялаалга наадмын нээлтийн үеэр гардуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







