Монгол эрдэмтэн дэлхийн 153 шинжлэх ухааны академийг нэгтгэсэн байгууллагад ажиллана

Монгол эрдэмтэн дэлхийн 153 шинжлэх ухааны академийг нэгтгэсэн байгууллагад ажиллана


   Монголын эрдэмтэн Н.Мөнхцэцэг дэлхийн 153 шинжлэх ухааны академийг эгнээндээ нэгтгэсэн "Шинжлэх ухааны академи хоорондын түншлэл" байгууллагын Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хорооны гишүүнээр сонгогджээ. Тэрбээр Монголын Хэл зохиолын хүрээлэнд Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгчээр ажилладаг бөгөөд Энэтхэг, Финланд, Австри зэрэг улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, хэл шинжлэл, нэр томьёо судлал, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа нэгэн юм. Харин түүний шинээр ажиллах байгууллага нь дэлхийн шинжлэх ухааны академиудыг нэгтгэж, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилан шийдвэрлэхэд чиглэдэг байна. Манай улс уг байгууллагын гишүүн бөгөөд монгол эрдэмтэн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, боловсролыг дэмжих, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.