Буриад: Эх хэлний цээж бичгийн шалгалтад 3000 хүн оролцжээ
Оросын Буриадад өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан Бүх Буриадын эх хэлний цээж бичгийн “Эрдэм” шалгалтад 3000 шахам хүн оролцсон талаар “Буряад үнэн” сонин мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 600-гаар илүү гэсэн үг бөгөөд эх буриад хэлээ сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр буйг тус сонин тэмдэглэжээ. Улаан-Үдэд 28, улс даяар нийтдээ 166 цэгт зохион байгуулсан шалгалтад дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд төдийгүй насанд хүрэгчид олноор оролцсон байна. Өнгөрсөн оныхтой харьцуулбал “Эрдэм” шалгалтын дүнгийн чанар ихээхэн дээшилсэн бөгөөд 2025 онд 732 хүн “онц” дүн авсан бол энэ удаад 901 болжээ. Тэгвэл “сайн” дүн авсан хүний тоо мөн эрс нэмэгдэж 1032 болсон байна. Боловсролын байгууллагууд шалгалтад урьд урьдынхаас идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид нь тэмдэглэснийг “Буряад үнэн” сонин мөн уламжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







