"The MongolZ" баг Бразилын багтай тоглоно
Цахим спортын мэргэжлийн хамгийн том лигийн нэг "ESL Pro” лигийн 23 дахь улирлын хоёрдугаар шат өнөөдөр эхэлнэ. Энэ шатанд, эхний шатнаас шалгарсан найм, урилгаар шалгарсан найман баг, нийт 16 баг өрсөлдөх юм. Монголын "The MongolZ" баг эхний тоглолтоо өнөө оройн 23:30 цагаас Бразилын "paiN" багийн эсрэг хийнэ. Хоёр баг өнгөрөгч хоёрдугаар сарын 14-22-нд Румыны Клуж Напока хотод болсон “PGL 2026" тэмцээнд учраа таарсан бөгөөд Монголын баг 2-1-ийн харьцаатайгаар хожсон юм. Өнгөрсөн хугацаанд хоёр баг долоон удаа учраа таарахад "The MongolZ" баг тавд нь хожжээ. Хоёрдугаар шатанд хоёр хожил авсан багууд дараагийн шатанд шалгарч, Шведийн Стокхольм хотод өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







