Канадын Ванкүвэр хотод Монголын ноолууран хувцасны хоёр дэлгүүр ажиллаж байна

Канадын Ванкүвэр хотод Монголын ноолууран хувцасны хоёр дэлгүүр ажиллаж байна


   Канадын Ванкүвэр хотод хоёр дэлгүүр Монголын ноолууран бараа, бүтээгдэхүүнийг худалдаалж байгааг Канад улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас мэдээллээ. Тодруулбал, 2024 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Apricity” дэлгүүр өөрийн нэрийн брэнд болон “Говь”, “Тоонот Кашмер” зэрэг брэндийн 100 хувь ноолууран цамц, ороолт, малгай тэргүүтэй бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа ажээ. Мөн өнгөрсөн онд тус хотод үүд хаалгаа нээсэн “GERDENE” дэлгүүр өөрийн нэрийн брэндийн 100 хувь ноолууран бараа, бүтээгдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.