Хятад хэлийг чармайн суралцсан монгол охин Мичидмааг “Шинэ Эрээн” сонин онцолжээ
Өвөр Монголын Эрээн хотын “Үндэсний хаалга” боловсролын группийн олон улсын сургалтын төвийн ахисан түвшний ангид сурдаг монгол оюутан Мичидмааг тус хотын “Шинэ Эрээн” сонин онцолжээ. 17 настай Мичидмаа хятад хэл сурах зорилгоор тэнд очин хичээн суралцсаны эцэст хэлний түвшин тогтоох HSK болон Хятадын их сургуулийн элсэлтийн CSCA шалгалтад тэнцсэн аж. Улмаар Шанхай хотын Жяотүн их сургуульд суралцахаар өргөдөл гаргаж, өдгөө хариугаа хүлээн суугаа талаар тус сонин “Эрээн хотод соёлын мөр хайж ирсэн монгол оюутан Мичидмаа” нийтлэлдээ дурдсан байна. Эрээн хотод Монгол, Орос, Казахстаны оюутнууд төлөв суралцдаг аж. 1992 оноос хойш энэ гурван улсын 6800 оюутан тус хотод хятад хэл сурч, улмаар олонх нь Бээжин, Жөжян зэрэг нэр хүндтэй их сургуульд суралцан төгсчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







