Намрын башёг хоёр ёкозүна тэргүүлнэ
Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё Токио хотын Рюгокү Кокүгикан ордонд ирэх ням гарагт эхлэх гэж байна. Аки башёд зүүний магнайд ёкозүна Ооносато, барууны магнайд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн барилдахаар болжээ. Өнгөрөгч долоодугаар сарын башёг С.Бямбасүрэн таван барилдааны дараа бэртлийн улмаас өнжсөн бол Ооносато 11 давсан юм. Улмаар зүүний маэгаширагийн 15-аас барилдсан япон бөх Котошохо 13 даваа авч, макүүчи зиндаанд анх удаа түрүүлсэн билээ. Зуны башёгийн түрүү бөх энэ сард зүүний маэгаширагийн таваас барилдахаар болсон байна. Манай бөхчүүдээс дээд зиндаанд барууны сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, зүүний маэгаширагийн магнай Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний маэгаширагийн зургаа дахь бөх Оонокацү Б.Чойжилсүрэн, барууны маэгаширагийн долоо дахь бөх Оошома Б.Дэлгэрбаяр нар барилдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







