Солонгосын ардын хөгжмийн хамтлагт монгол охин морин хуур тоглоно

Солонгосын ардын хөгжмийн хамтлагт монгол охин морин хуур тоглоно


   Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн үүсгэн байгуулсан "Sound Trek" нэртэй гугак буюу солонгосын ардын хөгжмийн хамтлаг анхны үзүүлбэрээ “Yeongdong World Gugak” үзэсгэлэнд үзүүлэхээр болжээ. Мөн тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Arirang” телевиз тэдний түүхийг өгүүлэх таван ангитай баримтат киног ирэх аравдугаар сард гаргахаар болсон байна. Тэгвэл энэ хамтлагийн нэг гишүүн нь монгол охин бөгөөд хамтлагийнхаа морин хуурч ажээ. "Sound Trek" хамтлагийн онцлог нь таван өөр орны залуус солонгос үндэсний хөгжмөөс гадна морин хуур, лимбэ зэрэг төрөл бүрийн хөгжмөөр хоршин солонгос ардын дуу тоглодогт оршино. Хамтлагийн гишүүд нь Монгол, Герман, Орос, Мексик, Буркина Фасо улсын иргэд бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцэн таван сарын турш солонгос үндэсний гугак хөгжмийн мастеруудын сургалтад сууж бэлтгэгдсэн байна. Тиймээс баримтат кинонд уг сонгон шалгаруулалт, бэлтгэлийн үеийг харуулахаас гадна гишүүн бүрийн хувийн амьдрал, хөгжмийн замналыг нь тусгажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.