Монгол залуучууд Японы орон нутгийн захиргаанд ажиллаж байна
Монгол залуус Японы Засгийн газрын 1987 оноос хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр Японы орон нутгийн захиргаанд гадаад харилцааны асуудал хариуцсан зохицуулагч ажилтан, сургуулийн англи хэлний туслах багш болон спортын солилцооны зөвлөхөөр тус тус уригдан ажиллаж байгаа билээ. "Олон улсын хамтын ажиллагаа, соёлын солилцоо" нэртэй уг хөтөлбөрөөр өдгөө дэлхийн 35 орны залуус тус улсад ажиллаж байна. Энэ жил манай улсаас таван хүн Японы орон нутгийн захиргаанд гадаад харилцааны асуудал хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна. Тэд Улаанбаатар хотоос Миязаки мужийн Мияконожо хот, Өвөрхангай аймгаас Хоккайдо мужийн Такикава хот, Сонгинохайрхан дүүргээс Шизүока мужийн Изүнокүни хот, Дундговь аймгаас Эхимэ мужийн Сэйёо хот, Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Нагасаки мужийн Мацүүра хотуудад очоод байгаа юм. Тухайлбал, тэдний нэг, Өвөрхангай аймгийн харьяат, гадаад харилцаа, боловсролын сэтгэл зүйч мэргэжилтэй Д.Дуламсүрэн 2024 оны наймдугаар сараас Эхимэ мужийн Сэйёо хотын захиргаанд ажиллаж байна. Тэрбээр 2010 онд "Шинэ Монгол" сургууль, 2014 онд Япон улсын "Обирин" их сургуулийг тус тус төгсжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







