Ёкозүна Хоошёорюү найм давлаа

Ёкозүна Хоошёорюү найм давлаа


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Одоогоор монгол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ганцаараа найман даваатай барилдаж байна. Тэрбээр Тамаваши, Такаяасү, Хакүохо, Аби, Атамифүжи, Оохо, Хирадоүми, Гонояамагаар давсан бол өнөөдөр Котошоохотой барилдана. Харин япон ёкозүна Ооносато долоон даваатай яваа бөгөөд ганц Хакүоход өвдөг шороодсон юм. Тэдний араас зургаан даваатай Аонишики, Вакамотохарү нар нэхэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.