Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ес давлаа

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ес давлаа


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Котошоохогоор ес давлаа. Ийнхүү Хоошёорюү энэ башёд ганцаараа есөн даваатай барилдаж байна. Түүний араас япон ёкозүна Ооносато найман даваатай нэхэж явна. Хоошёорюү ёкозүна цолтойгоор дөрөв дэх башёдоо барилдаж байгаа юм. Тэрбээр гуравдугаар сард бэртлийн улмаас дээд цолтой барилдсан анхны башёгоо дундаас нь орхисон. Харин тавдугаар сард бүтэн барилдаж, 12 даваатай башёг өндөрлүүлсэн бол долоодугаар сард бэртлийн улмаас дөрвөн удаа барилдаад башёг орхиж байв. Түүний хувьд сүмо бөхийн дээд цолд хүрснээс хойш анх удаа энэ сарын башёд эхний есөн өдөр дараалан давж байна. Хоошёорюү С.Бямбасүрэнгийн өнөөдрийн учраа нь Японы Вакамотохарү юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.