Хакүхо тулгууртай харайлтын дэлхийн аварга А.Дюплантист биечлэн баяр хүргэжээ

Хакүхо тулгууртай харайлтын дэлхийн аварга А.Дюплантист биечлэн баяр хүргэжээ


   Японы нийслэл Токио хотод болж өндөрлөсөн Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу 21-нд уг тэмцээний нэгэн од, тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож алтан медаль хүртсэн Шведийн тамирчин Армон Дюплантист мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо биечлэн баяр хүргэсэн тухай YahooJapan мэдээлэв. Олимпын хоёр, дэлхийн гурван удаагийн аварга А.Дюплантис энэ ДАШТ-д 6.30 м өндөрт харайж дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа тогтоосон бөгөөд Хакүхо М.Даваажаргал түүнтэй уулзан хамт авхуулсан зургаа “Instagram” хуудсандаа нийтлээд “Шинэ аваргад баяр хүргэе” хэмээн бичсэн байна. Эдүгээ 25 настай А.Дюплантисийн сүүлийн дөрвөн жилд тогтоосон дэлхийн дээд амжилтуудыг хэн ч эвдэж чадаагүй байгаа бол Хакүхогийн дөрвөн жилийн өмнө тогтоосон мэргэжлийн сүмо дахь 45 түрүүгийн амжилтыг эвдэх хүн ойрын хэдэн жилд гарахааргүй байгаа билээ. YahooJapan-ы мэдээлснээр, энэ удаагийн Хөнгөн атлетикийн ДАШТ-д алтан медаль хүртсэн тамирчин 70 мянган долларын шагнал авах бол, дэлхийн дээд амжилт тогтоосон баг, тамирчин нэмж 100 мянган доллар авах ажээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: "Instagram"


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.