АНУ: "Чингис хаан" гольфийн тэмцээнд 10 улсын дипломат ажилтнууд оролцжээ

АНУ: "Чингис хаан" гольфийн тэмцээнд 10 улсын дипломат ажилтнууд оролцжээ


   АНУ-д суугаа Монгол улсын Элчин сайдын яам дөрөв дэх удаагийн “Chinggis Khan Cup” гольфийн нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 10 гаруй улсын дипломат ажилтнууд болон АНУ-ын Төрийн департамент, Батлан хамгаалах яам, бизнес, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 50 гаруй тамирчин оролцжээ. Үүнээс эрэгтэй тоглогчдын тэргүүн байранд Вашингтон хотоос оролцсон П.Батхүү, дэд байранд Вашингтон хотоос оролцсон У.Хатанбаатар, эмэгтэй тоглогчдоос тэргүүн байранд Лос-Анжелес хотоос оролцсон Чука Максим, дэд байранд Кентакки мужаас оролцсон Р.Гантуяа нар тус тус шалгарсан байна. Энэ тэмцээнийг “АПУ” компани дөрөв дэх жилдээ ивээн тэтгэж, амжилттай оролцсон тамирчдад “Чингис хаан” шилжин явах цом, бүтээгдэхүүний дээж гардуулжээ.  Мөн тэмцээний үеэр үндэсний соёл урлагийн тоглолт зохион байгуулсныг Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Гэрэл зургийг: Mongolian Embassy to the USA.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.