ОХУ: Буриадын дуучныг Бух ноёны одонгоор шагнав

ОХУ: Буриадын дуучныг Бух ноёны одонгоор шагнав


   Оросын Буриадын Үндэсний номын санд өчигдөр тус улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан номын XXX яармагийн үеэр яруу найрагч, дуучин Дмитрий Кушеев буриад дууны бичил концерт тогложээ. Концертын үеэр тэрбээр өөрийн хамгийн алдартай "Буряадмонгол", "Эхэ орон", "Хэбэл бү ай!", "Һүниин променад", "Арбан найматай Дангина" зэрэг 10 шахам дууг толилуулсан байна. Тоглолтын дараа “Булагадуудын холбоо” олон нийтийн байгууллагын тэргүүн Алексей Башитов түүнд буриад хэл, соёлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд гавьяа байгуулсан хүмүүст олгодог Бух ноёны одонг гардуулжээ. Д.Кушеев нь 30 настайдаа төрөлх буриад хэлээ сурч, цэргийн тагнуулын газрын орчуулагчийн ажлаа орхин дунд сургуулийн багш болсон бөгөөд “Буриадын утга зохиолын ертөнц” хэвлэлийн газрыг байгуулсан нь тус улсад ихээхэн нэртэй болоод байгаа юм. Буриадын эртний овог эхирид, булагадын өвөг дээдэс хэмээн Домогт гардаг Бух ноён нь буриад зоны шүтээн бөгөөд өнгөрсөн жил Булган аймагт болсон “Алтаргана-2025” наадмын бэлгэ тэмдгээр Бух ноёны дүрийг сонгож байсан билээ.   

Гэрэл зураг: "Буряад үнэн" сонин. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.