Өмнөд Солонгост сурч буй гадаад оюутнуудын зургаан хувь нь монгол

Өмнөд Солонгост сурч буй гадаад оюутнуудын зургаан хувь нь монгол


   Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас өнгөрөгч есдүгээр сарын 25-нд тус улсад суралцаж буй гадаад оюутнуудын статистик мэдээллийг зарлалаа. Одоогийн байдлаар тус улсад гадаадын 253434 оюутан их, дээд сургуульд суралцаж байгаагийн зургаан хувь нь монголчууд болжээ. Харин хамгийн олон буюу 30.2 хувь нь хятад оюутнууд болж байгаа бол удаад нь вьетнам (29.7), узбекчүүд (6.2) удаалж байгаа буюу энэ дөрвөн улсын оюутан зонхилж байна. Өмнөд Солонгост сургуулийн насны хүн амын тоо багассан тул 2023 онд олон улсын оюутнуудын боловсролын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн юм. Улмаар 2027 он гэхэд гадаад оюутны тоог 300 мянгад хүргэхийг зорьсон бөгөөд энэ төлөвлөгөө биелэхэд нэлээд ойртсон аж. Статистик мэдээллийг танилцуулах үеэр тус улсын Боловсролын дэд сайд Чой Юн-Ок “Гадаад оюутнууд манай нийгэмд тогтвортой суурьшихыг бид дэмжинэ” гэсэн юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: "The Korea Herald" сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.