Хилийн чанад дахь монгол оюутан залуусын чуулган Туркийн Истанбулд болно
Хилийн чанад дахь монгол оюутан, залуучуудын тав дахь удаагийн чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо ирэх сарын 4-6-ны өдрүүдэд товлогджээ. Монгол улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан тус арга хэмжээг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс зохион байгуулах аж. Энэ удаагийн чуулга уулзалтад оюутан залуусын хамтын ажиллагааг бий болгох, мэдлэг, туршлагаа хуваалцах, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, Монголын соёл, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, инновацийг дэмжих хөтөлбөрүүдээс гадна спорт өдөрлөг, хотын аялал болох ажээ. Мөн хилийн чанад дахь залуусын дунд 1750 долларын шагналын сантай "NextGen Innovation" төслийн уралдаан зарлаж, шилдэг төслүүдийг чуулганы үеэр сонгон шалгаруулах юм байна. Чуулганд оролцох залуус Истанбулын "Marmaracik Genclik Kampi" амралтын газар үнэгүй байрлах бол ирж, буцах тээврийн зардлаа өөрсдөө хариуцах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







