Морин хуурч Н.Ашит Канадын Ричмонд Хилл хотод тоглов
Канадад суугаа Монголын элчин сайдын яам

Морин хуурч Н.Ашит Канадын Ричмонд Хилл хотод тоглов


   Монгол улсын Морин хуурын чуулгын гоцлол хөөмийч, морин хуурч Н.Ашит Канадын Онтарио мужийн Ричмонд Хилл хотод энэ сарын 9-ний өдөр тоглолт хийжээ. Тус хотын Урлагийн төвд болсон тоглолтыг Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яам Онтарио муж дахь Өргөмжит консулын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд морин хуурч Н.Ашит “Дөрвөн уул”, “Жонон хар морины явдал”, “Алтайн магтаал” зэрэг ардын дуу хөгжим, Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан Халдун” зэрэг сонгодог хөгжмийн зохиолоос толилуулсан байна. Мөн хөөмий, морин хуурын гарал үүсэл, онцлог, төрлөөс гадна Алтайн ятга хөгжмийн зэмсгийг танилцуулж, ятга хөгжимчин Г.Тунгалагтай хослон тоглосон байна. Тус тоглолтыг Канадын Гадаад хэргийн яамны Онтарио муж дахь худалдааны комиссын газар, Ричмонд Хилл хотын захиргаа, Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл,Торонтогийн их тойрогт амьдран сууж буй монгол иргэд, оюутан сурагчид ирж үзсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.