Монгол гишүүнтэй Солонгосын ардын хөгжмийн хамтлаг анхны үзүүлбэрээ үзүүлэв

Монгол гишүүнтэй Солонгосын ардын хөгжмийн хамтлаг анхны үзүүлбэрээ үзүүлэв


   Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн үүсгэн байгуулсан, солонгос ардын гугак хөгжмийн "Sound Trek" хамтлаг анхны үзүүлбэрээ саяхан Сөүл хотод болсон “Yeongdong World Gugak” үзэсгэлэнд толилуулжээ. Хамтлагийн гишүүд нь Монгол, Герман, Орос, Мексик, Буркина Фасо улсын иргэд юм. Хөгжимчид бүгд солонгос үндэсний хувцас өмсөж тайзнаа гарсан байна. Тэдний зарим нь Солонгосын уламжлалт дэгүм, хэгүм хөгжмийг тоглодог бол монгол бүсгүй Э.Хулан морин хуур, орос үндэстэн Александр баянхуур, мексик залуу бөмбөр тоглодог ажээ. Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Arirang” телевизээс үндэсний хөгжмийн хамтлаг байгуулахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард тэднийг сонгон шалгаруулж, гугак хөгжмийн мастеруудын сургалтад таван сарын турш суулгаж бэлтгэсэн юм. Улмаар тэдний түүхийг өгүүлэх таван ангитай баримтат кино хийснээ энэ сард “Arirang” телевизээр гаргах гэж байна. Кинонд хамтлагийн гишүүдийн сонгон шалгаруулалт, сургалт хэрхэн өрнөсөн, тэд тоглолтын бэлтгэлээ яаж хийдгийг харуулахаас гадна гишүүн бүрийн хувийн амьдрал, хөгжмийн замналыг нь тусгажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.