Буриад эх бичвэрийг яриа болгон хөрвүүлдэг аппликэйшн бүтээжээ
ОХУ-ын Алс Дорнодын холбооны их сургуулийн хэл шинжлэлийн ангийн оюутан Бэлиг Чимитов буриад эх бичвэрийг аудио буюу яриа болгон хөрвүүлдэг аппликэйшн бүтээжээ. Энэ шинэ бүтээл нь буриадаар бичсэн эх болон шүлгийг чанар сайтай аудио бичлэг болгон хувиргадгаараа буриад үндэстнүүдэд эх хэлээ сурах, мөн харааны бэрхшээлтэй буриад хүмүүс боловсрол эзэмшихэд ихээхэн тустай болсон талаар Агын Буриад тойргийн засаг захиргааны “Telegram” сувагт мэдээлсэн байна. Аппликэйшнийг Агын Буриад тойрогт болж буй Буриад хэлний фестивалийн үеэр танилцуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон хэмээн уг сувгийн мэдээнд мөн дурджээ. Уг фестивалийн хүрээнд хүүхдийн цэцэрлэг, сургууль, соёл урлагийн газруудад буриад хэлийг сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ зохиож байгаа аж. Оюутан Бэлиг Чимитов нь Агын Буриадын гимназийн төгсөгч бөгөөд эх хэлээ гарамгай эзэмшсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







