Унгарын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатарчин  өрсөлдөж байна
Гэрэл зураг © facebook.com/gkharuul

Унгарын аварга шалгаруулах тэмцээнд монгол шатарчин өрсөлдөж байна


   Унгар улсын шатрын аварга шалгаруулах 72 дахь удаагийн тэмцээнд Монголын шатарчин, Олон улсын мастер (IM) Д.Номин-Эрдэнэ өрсөлдөж байгаа талаар "Боржигины хаад" шатрын клубын дасгалжуулагч Г.Харуулбаатар “Facebook” хуудсаараа мэдээллээ. Монгол улсаас төрөн гарсан анхны Өсвөрийн дэлхийн аварга, мөн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнэ Унгарт 2013 оноос гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бөгөөд энэ жил тус улсын иргэн болсон юм. Тэрбээр мөн Монголын шатарчдаас Эмэгтэйчүүдийн их мастер (WGM) цолыг 14 нас, 10 сартайдаа буюу хамгийн залуудаа хүртжээ. Д.Номин-Эрдэнэ 2025 оны 12 дугаар сарын чансаагаар Унгарын эмэгтэй шатарчдын гуравдугаарт бичигдэж байна. Өчигдөр буюу дөрвөн өргийн дараах байдлаар тэрбээр 2 оноотойгоор тэмцээний тэргүүлэгчдийн хоёрдугаарт бичигдэж байгаа ажээ. Одоо тэрбээр 5 өрөг тоглох бөгөөд тэмцээн 12 дугаар сарын 19-нд өндөрлөнө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.