Өмнөд Солонгост 17870 монгол оюутан сурч байна
Өмнөд Солонгосын их, дээд сургуульд сурдаг гадаад оюутнуудын тоо өнгөрөгч наймдугаар сарын байдлаар 305 мянгад хүрснийг тус улсын Хууль зүйн яамнаас мэдээллээ. Энэ нь түүхэн дээд тоо бөгөөд өнгөрсөн жилийнхээс даруй 50 мянгаар их юм. Тус улсын Засгийн газар 2027 онд гадаад оюутнуудын тоог 300 мянга болно хэмээн тооцоолж байсан бол ийнхүү жилийн өмнө тухайн тоонд хүрэв. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас 253 мянган гадаад оюутан байгаа тухай мэдээлж байсан ч тэр үеэс дөрвөн сарын дараах Хууль зүйн яамны мэдээгээр ийн өссөн дүнтэй гарсанд вьетнам оюутнууд олноор очиж солонгос хэлний бэлтгэлд суралцаж байгаа нь нөлөөлжээ. Хууль зүйн яамны мэдээгээр тус улсад Монголын 17870 оюутан оршин сууж байна. Энэ нь МУИС-ийн нийт оюутантай тэнцэх тоо юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







